Өнөөдрөөс одон орны намар эхэлж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Өнөөдөр өдөр, шөнө тэнцэх өдөр. Энэ өдөр нар тэнгэрийн мандлын умард талаас өмнөд рүү шилжинэ. Улмаар дэлхийн бөмбөрцгийн хойд талд одон орны намар айлчилдаг бол өмнөд талд эсрэгээр хавар ирдэг. Энэ өдөр хоёр туйлын бүсийг эс тооцвол дэлхий даяар өдөр, шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг бөгөөд нар чанх зүүн зүгээс мандаж, чанх баруун зүгт шингэдэг байна. Өдөр, шөнө тэнцэх өдөр нар манай гарагийн өмнөд, хойд талыг яг ижил гэрэлтүүлдэг гэнэ. Энэ жил одон орны намар есдүгээр сарын 22-нд Улаанбаатарын цагаар 21.21 цагт эхэлнэ.

Одон орны энэ үзэгдэл дэлхийн экваторын дээр байрлах харилцаа холбооны хиймэл дагуулын үйл ажиллагаанд ноцтой асуудал учруулдаг байна. Учир нь нар экваторыг дайрах үед туяа нь дэлхийн тойрог замаас радио дохиод хүчтэй доголдол үүсгэдэг аж. Энэ үед Энэтхэг улсад хэдэн цагийн хугацаанд биржүүд хаалгаа барьдаг бол Атлантын далай дахь Гэгээн Хелений арал, АНУ-ын Аляск зэрэг газар интернет ажиллахаа больдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top