ТҮЦ эрхлэгчдийг өдөр бүр торгож байгааг эсэргүүцэв

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

“Бид амьдрамаар байна” сэдвийн хүрээнд ТҮЦ-үүдэд торгуул ноогдуулж, эдийн засгийн дарамт учруулж байгаа талаар “Монголын худалдаачдын холбоо” ТББ- аас өнөөдөр /2020.09.22/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд 2000 гаруй ТҮЦ эрхлэгч байдаг. Эдгээр ТҮЦ-үүдийг цагдаа нар өдөр бүр гарын үсэггүй торгуулийн хуудсаар торгодог аж. Ингэхдээ нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулсан, тамхины хяналтын тухай хууль зөрчсөн гэх хоёр үндэслэлээр торгодог байна.

Худалдаа наймаа эрхлэн, өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгох гэж хичээж буй ард түмнээ дээрх хоёр шалтгаанаар өдөр бүр 300 мянган төгрөгөөр торгож буйд бухимдалтай байгаа бөгөөд цаашид энэ торгуулийг төлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна. Тиймээс дахин шаардлага хүргүүлж байгаа ба хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ хэлсэн юм.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам:

“ТҮЦ эрхлэгчдийг цагдаа нар мөнгөний машин гэж хараад байна. Нэг цагдаа ирээд торгоход араас нь дахиад өөр цагдаа ирээд торгодог. Хуулиараа бол өдөрт нэг удаа л торгох ёстой. Мөн торгохдоо ямар ч гарын үсэггүй торгуулийн хуудас  машиндаа бичиж орж ирээд торгодог. Гарын үсэггүй торгуулын хуудас гэдэг чинь мөнгийг нь цагдаа нар өөрсдөө авна гэсэн үг шүү дээ.  ТҮЦ эрхлэгчид төрийн тоглоом болчихоод байна. Бид тоглоом биш. Амьдрах гэж арга ядаж байгаа хүмүүс шүү дээ. Тамхийг төрийн өндөр албан тушаалтан, дарга нар өөрсдөө татаад, ишиийг нь шидээд явж байна. Тэд нарыг яагаад торгодоггүй, зөрчлийн хэрэг нь үүсгэдэггүй юм бэ. Зөрчлийн тухай хууль гэсэн нэрийдлээр ард иргэдийнхээ нуруун дээр торгуулийн дарамт үүсгэж төсвөө бүрдүүлэхээ болимоор байна” гэлээ. 

Б.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.29) 2020 оны 09 сарын 22

ДОТРОО ШЭЭЖ БААГААД СУУЖ БАЙДАГ ТҮЦ ОДОО ХОЦРОГДСОН ШД,ТӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЛ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛ,СУРГУУЛИЙН ХЭДЭН ХҮҮХДИЙН МӨНГӨ ИДЭЖ УУГААД СУРЧИХСАН БОХИР ГАХАЙНУУД

0  |  0
tuts(58.109.221.157) 2020 оны 09 сарын 22

TUTS ii erin ue duussan uur yum hii Bohir gj jigteihen

0  |  0
zochin(1.75.239.46) 2020 оны 09 сарын 22

zuv uu bur undur torgoh heregtei ... hugthaana dutsthan baiga zarna ⁉︎ harthaanii soelgui ta nar uursduu ergen uurgee hariuthlagatai hiihgui bgaan unen ariun thever hangaltgui hugthaana duusthan shanraa aldthan yum zardag bj uurdiigu umuuruud bdag yarichgal bna torgoh heregtei hangaltai bich haah heregtei bitgii davar al daaga uursduusuu hai ...

0  |  0
Хүрэл(202.21.108.198) 2020 оны 09 сарын 22

Огт татвар төлдөггүй Сүрэг...одоо болноо боль

0  |  0
Top