АНУ 2024 онд сар руу хүн илгээнэ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

АНУ-ын Сансар судлалын агентлагийн мэдээлснээр тус улс 2024 онд сар руу хүн илгээхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

Сарын өмнөд туйл нэртэй төсөл нь багтаа эмэгтэй сансрын нисэгчдийг багтаахаар төлөвлөж буй аж. Төслийн нэрнээс ажигласан бол дээрх хөтөлбөр нь сарны өмнөд туйлийг судлах зорилготой юм.

АНУ 1972 оноос хойш сар руу хүн илгээгээгүй юм.

АНУ-ын Конгресс сарыг судлах сансрын төсөлд нийтдээ 28 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд эхний санхүүжилт болох 3.2 тэрбум ам.доллар Сансар судлалын агентлагт орсон юм.

Сарыг судлах хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газраас гадна Жефф Безос болон Илон Маск нарын тэрбумтнууд санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа зарласан билээ.


Эх сурвалж: DW

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top