"Туяарах" салоны эмэгтэйчүүдийн өрөөнд камер байрлуулсныг буруушааж, нэгэн үйлчлүүлэгч нь өчигдөр олон нийтийн сүлжээнд энэ талаар бичсэн билээ.
Тэгвэл энэ асуудалд Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар иргэний гомдлын дагуу анхаарал хандуулсан байна. Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв.
"Туяарах" салоны эмэгтэйчүүдийн өрөөнд байрлуулсан камер, иргэдтэй зүй бусаар харилцсантай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Хяналт шалгалтын үр дүнд
1. Хэрэглэгч иргэдээсээ уучлал хүсэхээр боллоо.
2. Камер суурилуулсан компанийг дуудаж авахуулахаар боллоо.
3. Хуулийн дагуу ноглох хариуцлага шийтгэвэрийг бүрэн хүлээхээ мэдэгдэж байна. Бид цар тахлын гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн хүрээнд энэ удаа санууллаа. Дараагийн удаа дахин ийм зөрчил гаргавал хуулийн шаталсан арга хэмжээг авна.
Сэтгэгдэл ( 5 )
Үсний үзүүрээс 2 хайчлаад л 45000 төгрөг авдаг газар штэ. Баян хүмүүс үйлчлүүлдэг гээд замбраагүй үнээр үйлчилгээ үзүүлэх уг нь буруу.
сүүлдээ энэ янз бүрийн камер бичлэг буруу замаар яваад эхэлсэн байх хогийн хүмүүсийн ашиг олох арга хэрэгсэл болсон үүнээс болж ямар олон охид эмэгтэйчүүд амиа хорлосон бол ганц эмэгтэй ч биш эрэгтэйчүүд ч гэсэн дээр нь сэтгүүлч нь цагдаатайгаа нийлж аваад хүний эрх эрх чѳлѳѳнд маш бүдүүлгээр хуулийн нэрийн доор ѳѳрсдѳѳ хууль зѳрчдѳг юм шиг харагддаг
Дарханы банзал Туяа ийм л юм хийнэ дээ
undur torguul togtoo ... uilchlegdee hundlehgui iim balai salon.diig haah heregtei
Өндөр үнэтэй байр түрээслээд тэрнийгээ үйлчлүүлэгчийнхээ нуруун дээр үүрүүлдэг муухай салон. Ингэж хүмүүсийг шулахын оронд жирийн салонд сэтгэл гаргаж үйлчилээч. Танай салоны жирийн үс тайралт 80.000 төгрөг байгаа чинь иргэдийг цэвэр шулж байгаа үйлдэл шүү !!!