BTS хамтлаг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлнэ

2020 оны 09 сарын 22

БНСУ-ын BTS хамтлаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганд уригджээ.

Тус хамтлагийнхан энэ жил ЮНИСЕФ-тэй хамтран, COVID-19 цар тахлын үед  залуучуудад ямар асуудал тулгарч байгаа талаар ярих юм.

BTS-ийн илтгэл “Шинэ ертөнцөд дахин амьдрах” нэртэй бөгөөд энэ сарын 23-нд 21:00 цагаас цахимаар шууд дамжуулна.

Тэд 2018 онд мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлж байсан билээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top