Стэнлийн Цом: Тампа-Бэй ялж, цувралыг тэнцүүллээ

2020 оны 09 сарын 22

Канадын Эдмонтон хотын Rogers Place цэнгэлдэх хүрээлэнд хоккейн Стэнлийн Цомын тэмцээний финалын хоёр дахь тоглолт явагдлаа.

Тампа-Бэй Лайтнинг баг Даллас Старз-ийг 3:2 ялж, цувралын харьцааг 1-1 болгож тэнцүүллээ.

Эхний үед л Тампа багийнхан 3:0 тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар үед Далласын Жо Павелски, сүүлийн үед Маттиас Янмарк гоол оруулж, тооны харьцааг багасгасан ч тэнцүүлж чадсангүй.

Дараагийн тоглолт энэ сарын 24-нд болно.

Тампа-Бэй – Даллас – 3:2 (3:0, 0:1, 0:1)

Rogers Place

1:0 – 11 Пойнт (Хедман, Кучеров)

2:0 – 14 Палат (Хедман, Кучеров)

3:0 – 15 Шаттенкирк (Чирелли, Колман)

3:1 – 34 Павелски (Радулов, Клингберг)

3:2 – 45 Янмарк-Нюлен (Радулов, Клингберг)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top