ЭМЯ: Дахин нэг хүнээс коронавирус илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Алтанбулагийн боомтоор есдүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн ачаа тээврийн орос жолоочоос вирусний халдвар илэрсан талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл дахин нэг хүнээс халдвар илэрсэн байна.

Тодруулбал, өнөөдөр /2020.09.22/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 453 сорьцод шинжилгээ хийжээ. Үүнээс нэг хүнээс коронавирус илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 272 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ.

Өвчлөл өнгөрсөн өдрийнхөөс 40 мянга, нас баралт 1000-аар буурсан байна. Харин 248 мянга гаруй хүн эдгэрчээ.

Top