Кирибаяма гэмтлээ

2020 оны 09 сарын 22

Японы нийслэл Токиод мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Хоёр аварга гэмтлийн улмаас зодоглоогүй энэ тэмцээн тун сонирхолтой болж байгаа. Эхний 9 өдрийн байдлаар 7 даваатай зургаа, зургаан даваатай дөрвөн бөх башёг тэргүүлж явна. Харамсалтай нь энэ тэргүүлэгчдийн нэг манай бөх Кирибаяма зүүн мөрөө гэмтээж, тэмцээнээс гарлаа. Тэр зургаа давж, гурав унаад байлаа.

Мичинокү ояката “Озэки Такакэйшёотой барилдаж байхдаа гэмтсэн. Чанга чимээ гарсан гэж өөрөө хэлсэн. Шинжилгээ хийлгээд боломжтой бол дахин барилдана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Өнөөдөр түүнтэй барилдах байсан озэки Асанояма сул даваа авч, тун чухал даваатай боллоо. Асанояма энэ тэмцээнд хоёр удаа барилдалгүй давж байгаа нь энэ юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top