ШҮҮМЖЛЭЛ дагуулсан PR буюу STAY HUNGRY

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

Байгууллагуудын маркетинг хийх арга өвөрмөц, содон болж байгааг хүлээн зөвшөөрч болох ч КFC.Mongolia-гийн “Өлөн бай” хэмээх реклам олны шүүмжлэлтэй тулгарлаа.

Сошиал хэрэглэгчид КFC-гийн шинэ маркетингийг шүүмжилж, “Stay hungry” уриаг буруу орчуулж, буруу ойлгогдохоор санааг илэрхийлсэн гэж бичиж байна. Өлөн, өлсгөлөн гэх үг хүмүүст хүрэх, ойлгогдох байдлаараа өөр хэмээн хэрэглэгчид бухимдлаа илэрхийлж байгаа юм.

Түүнчлэн хүмүүс “Вe hungry minded буюу Шинийг мэдэхийн тулд өлсгөлөн бай", “Be hungry буюу шинэ зүйл сурч мэдэх тэмүүлэлтэй бай гэх утгатай” уриаг буруу хөрвүүлсэн хэмээн КFC.Mongoliа-г шүүмжилж байна.

Дэлхийд алдартай KFC түргэн хоолны сүлжээ “It's Finger lickin good” уриагаа “Stay hungry” болгосон билээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ulun reklam(202.21.97.30) 2020 оны 09 сарын 29

KFC international iin uriag buruu orchuulj sh.aaj bhgui yu manaihan bolson hoino.. ulun reklam bailaa, haha

1  |  0
Top