Олимпийн наадамд тамирчдыг амжилттай бэлтгэх асуудлаар гурван талт уулзалт боллоо

2020 оны 09 сарын 21

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороо, “Улаанбаатар спорт менежмент” ХХК-ийн удирдлагуудын гурван талт уулзалт боллоо. Уулзалтанд ЗГТА-БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Улаанбаатар спорт менежмент” ХХК-ийн захирал Б.Тамир болон бусад албаны төлөөллүүд оролцсон юм.

Санамж бичгийн зорилго нь Монгол Улсад биеийн тамир, спорт ба олимпизмийн хөдөлгөөнийг харилцан уялдуулж, эрчимжүүлэн хөгжүүлэх болон өвөл зуны олимпийн наадамд баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулахад чиглэнэ.

Тодруулбал БТС ба олимпизмийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг дээшлүүлэх чиглэлээр бүх талаар хамтран ажиллах, олимпийн соёл, боловсрол ба олимпийн хүмүүжил, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд иргэдэд бие бялдрын боловсрол олгох, олимпийн болон олон улсын наадам, дэлхийн, тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдыг хамтран бэлтгэх гэхчлэн олон ажлуудыг тусгана.

Санамж бичигт талууд ирэх долоо хоногт гарын үсэг зурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top