Өмнөговьчууд Ц.Одбаярын "ХАРЦАГА" цолыг байр, машинаар мялаалаа

2020 оны 09 сарын 21

2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд өмнөговьчууд өнгөтэй сайхан наадаж, "Харцага" цолтонтой болсон. Тэгвэл нутгийн олноо баярлуулж, аймагтаа 46 жилийн дараа улсын цолны буухиаг авчирсан Цэдэнбазарын Одбаярын цолны мялаалга наадмыг Даланзадгад хотноо өнөөдөр хийжээ.

Шинэхэн харцгаа мялааж орон нутгийн Тавантолгой ХХК-аас гурван өрөө байр өгсөн бол Ажнай ажнай корпораци Land 200 авто машин бэлэглэжээ. Түүнчлэн Ц.Одбаяр харцага өнөөдөр төрөлх 3-р сургуулиараа зочилж, 1-р ангийн бяцхан сурагчдад гарын бэлэг гардуулсан байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Зэвсэгт хүчний 350-р анги, Ажнай корпораци, Говийн хүчтэн дэвжээний бөх шинэхэн харцага Ц.Одбаяр улсын наадамдаа 2010 оноос анхлан барилдсанаас хойш 10 жил төрийн наадамдаа барилдсан байна. Тэрээр улсад хоёр удаа шөвгөрсөн бөгөөд наадмын дундаж даваа 3,4 цуглуулжээ. Ийнхүү одоо барилдаж байгаа харцгуудын барууны манлай бөх болж байгаа юм.

Түүний давааны тоо:

2010 оны наадамд 1
2011 оны наадамд 5
2012 оны наадамд 2
2013 оны наадамд 4
2014 оны наадамд 3
2016 оны наадамд 4
2017 оны наадамд 2
2018 оны наадамд 3
2019 оны наадамд 4
2020 оны наадамд 6

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochuka (66.181.161.49) 2020 оны 09 сарын 22

Neg buh gaigui barildaal ehelheer neg nam umchiluul abchhiin odoo ireh jiliin 100 jiliin oigoor ajnai grup AN n buh geel tsolluulah uu

0  |  0
Т(64.119.23.101) 2020 оны 09 сарын 22

Одоо допингтой бөхчүүдийг шүтэхээ больцгоо

0  |  0
zochin(139.5.219.64) 2020 оны 09 сарын 21

ehnergui um uu daa, eshul eejiin erh batsaan um uu

0  |  0
zochin(1.75.239.46) 2020 оны 09 сарын 21

utgugui uhnuud

0  |  0
Top