Арслангуудын хийсэн ажил бүхэн амжилттай

2020 оны 09 сарын 22

Хонь

Хүнд өдөр таныг хүлээж байна. Хэт ядрах, стресст орох, өөртөө сэтгэл хангалуун бус байхаас болж, гэр бүлийн дотор хэрүүл маргаан гарна. Ажил ихэссэн ч санхүүгийн байдал хэвэндээ байна. Ажлын төлөө өөрийн хүн чанараа золиослох хэрэг гарч магадгүй.

Үхэр

Ихэнх үхрүүдийн санхүүгийн төсөл төлөвлөсөн ёсоор нь явахгүй. Мөнгөний алдагдал хүлээхгүй ч санхүүд орлого орж ирэхгүй. Санамсаргүй гэмтэл, өвчин таны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна. Таагүй үйл явдал болж, муу мэдээ сонсогдож магадгүй.

Ихэр

Ээлтэй сайн өдөр. Сэтгэл санаа дээшилж, уран бүтээлийн үйлс амжилттай сайхан. Төлөвлөгөө өөрчлөгдөх болно. Байдал таны бодсоноос өөрөөр эргэж магадгүй. Гэнэтийн гэмтэл, өвчин зовлон ажилд чинь саад учруулна. Түншүүдтэйгээ харилцахдаа маш болгоомжтой байгаарай. Биеэ барьж, тайван амгалан байвал ажил бүтнэ. Үдэш нь сайхан мэдээтэй.

Мэлхий

Эсрэг тэсрэг өдөр. Гаднаас харахад бүх юм хэвийн, амжилттай мэт байвч та дотоод сэтгэлдээ ядарч, сэтгэл хангалуун бус байх болно. Таны сэтгэлийг зовоосон асуудлууд тайван суулгахгүй. Өөрийн дотоод мэдрэмжээ дага. Ойрын үед таагүй мэдээ дуулдана.

Арслан

Бизнес эрхлэгч арслангуудад сайн өдөр. Од эрхэс таны ямар ч ажилд, хамгийн эрсдэлтэй ажилд ч амжилт авчирна. Гол нь боломжоо алдаж болохгүй. Хэт олон ажилд оролцох нь таныг бухимдуулах тул найз нөхдөөсөө тусламж аваарай. Тэдэнд итгэж, ажлаа даатгаж болно.

Охин

Таагүй өдөр. Нийтийн үйл хэрэг, ажлынхаа төлөө та хууран мэхлэх үйлдэл хийж болзошгүй. Дарга, удирдах ажилтантай үг зөрж болохгүй. Томоотой ажилтан хэвээр байх нь дээр. Мэргэжлийн талбарт амжилт гаргавал санхүүгийн байдал сайжирна. Хэрэв та энэ өдөр тулгарсан бүх асуудлыг шийдэж чадвал нэр хүнд тань өснө.

Жинлүүр

Өмнөх зорилгоо биелүүлэхдээ бусад хүмүүстэй хамтран ажиллавал амжилтад хүрнэ. Тэдэнд өөрийн төлөвлөгөө, төслөө нууж хаалгүй танилцуул. Од гараг энэ өдөр таны авьяас чадварыг бүрэн гаргахаар бэлтгэж байна.

Хилэнц

Өдөөн хатгалт, хууран мэхлэлтээр дүүрэн өдөр. Та энэ өдөр шунал тачаалд автах магадлалтай. Сэтгэр санаа хувирамтгай, зугаацах, наргих хүсэл чинь муу зүйлтэй учрахаас эмээх сэтгэлтэй холилдоно. Энэ өдрийг өөрийн зарчим, үзэл бодолдоо үнэнчээр өнгөрүүлсэн нь дээр.

Нум

Урьд өмнө гаргасан төлөвлөгөө өөрчлөгдөнө. Ажил үүргээ гүйцэтгэхэд тань гэнэтийн өвчин, гэмтэл бэртэл саад болно. Эрүүл мэндийн хувьд маш болгоомжтой байх өдөр. Ажлын түншүүдтэйгээ эвтэй харилцаарай.

Матар

Өнөөдөр та ажилдаа амжилт гаргавал санхүүгийн байдал сайжрах, эсвэл албан тушаал ахих магадлалтай. Бүх зүйлд эрүүл саруул ухаан, мэдрэмжээр хандаарай. Хэт сэтгэлийн хөөрлөөр хандвал санхүүгийн алдагдалд орно.

Хумх

Амьдралын эрч хүч дээд түвшинд байна. Энэ өдөр уран бүтээл, ажлын амжилт гаргасан хумхууд урьд өмнө учраагүй шинэ өндөрлөгт гарах болно. Хамт олноор ажиллахад сайн өдөр. Муу зйүл тохиолдсон ч анд найз, хуучин танилуудын ачаар даван гарах болно.

Загас

Шинэ байранд орох, засвар хийх, тавилгаа өөрчлөхөд таагүй өдөр. Энэ өдөр танд эд хөрөнгөтэй холбоотой олон асуудал тулгарна. Загаснууд хямралд орж, санхүүгийн байдал нь улам тогтворгүй болох магадлалтай. Шинэ юм хийх гэж оролдоод хэрэггүй. Ханиад хүрч, хэт ядрахаас сэргийлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top