Сүмо: Түрүү бөхийн парад, ярилцлага болохгүй

2020 оны 09 сарын 21

Японы сүмо бөхийн холбооны хэвлэл хариуцсан төлөөлөгч Шибатаяма ояката Намрын тэмцээний түрүү бөх баярын жагсаал хийхгүй гэж мэдэгдлээ.

Цар тахлын улмаас гурван башё дараалан, түрүү бөх парад хийж чадсангүй. Мөн түрүү бөхийн ярилцлага болохгүй.

Японы Засгийн газар энэ сарын 19-нөөс эхлэн карантины дэглэмийн сулруулж, хөлбөмбөг, бейсболын тэмцээнд үзэгчдийн тоог нэмсэн. Сүмо бөхийн холбооноос Бөхийн өргөөнд 2500 үзэгч л оруулж байгаа бөгөөд 11 дүгээр сараас хориог бүрмөсөн цуцлахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top