Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн ЭРХИЙГ ХАМГААЛНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21


ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагын багтай уулзлаа.

Энэхүү уулзалтаар нийтийн тээврийн салбарт иргэд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, тэдэнд үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар тус байгууллагаас явуулж буй үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо. Цаашид “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр бус картаар үйлчлүүлэх,  камержуулалтын асуудлыг улам бүр сайжруулах, үйлчилгээний хүртээмж соёлыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ зөвлөмж болголоо. Мөн шаардлагатай баримт мэдээлэл дээр үндэслэн судалгаа хийж, шийдвэр гаргах түвшинд НЗДТГ-тай хамтран ажиллаж, холбогдох асуудлын хүрээнд гаргасан саналаа Засгийн газарт танилцуулахаар боллоо. 

Уулзалтын үеэр дараах асуудлууд хөндөгдлөө. Үүнд: 

  • Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн идэвхитэй 100 орчим чиглэл байдаг гэж Нийслэлээс мэдээлэл гаргасан байдаг. Гэтэл манай компани нийтийн тээврийн салбарт өнгөрсөн 4 жил орчмын хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 400 орчим идэвхитэй чиглэл байгааг тогтоосон гэж уулзалтад оролцсон “Улаанбаатар смарт карт” компанийн ерөнхий захирал Шин Дун Ү ярилаа. Мөн автобусны буудлуудын хоорондын зай хол, харилцан адилгүй байна. Тийм учраас хүртээмжгүй, тав тух муутай нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх бус хувийн унаагаа чухалчилдаг. Энэ нь эргээд замын ачаалал нэмэгдэх шалтггаан болсоорр байна.
     
  • Нийтийн тээврийн автобус компани нэг цагт 38900 төгрөгт дүйцүүлж орлогоо тооцдог. Энэ нь автобусны жолооч нар тухайн цагтаа явж байх нь чухал болохоос биш нийтийн тээврээр үйлчлүүлэгчийн тав тух, хүртээмжийн асуудалд анхаарал хандуулах шалтгаан болж чадахгүй байна. Иймд өнгөрсөн  таван жил орчмын хугацаанд цуглуулсан мэдээллийн санг төр, хувийн хэвшлийнхэн ашиглаж, энэ салбарт хамтран өөрчлөлт хийх боломж нээлттэй байгаа талаар уулзалтад оролцогчид онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(66.181.176.251) 2020 оны 09 сарын 21

Маш их бэлэн мөнгө жолооч нарт очиж байна. Үүнийг арилгахад картыг хямд өртөгөөр бүтээгээд үнэгүй тараах хэрэгтэй. Хүмүүс карт авахаас төвөгшөөх, картын үнэ төлөхөөс бэлэн мөнгө өгөөд явах нь илүү санагддаг.

0  |  0
Top