ОУВС-гийн хөтөлбөр амжилтгүй дууссан нь БАНКНЫ САЛБАРТАЙ холбоотой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21


Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд “ОУВС-гийн мэдээлснээр харьцангуй нүсэр банкны тогтолцоог чиглэсэн макро түвшний зохицуулалт хийхгүй байгаа нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгахад хүргэсэн гэжээ. Монгол Улсын банкны тогтолцоо нь үндсэндээ хөрөнгө дутмаг хэвээр байгаа. Арилжааны банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хяналт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мөн хангалтгүй хэвээр байна.

Монгол Улсад хөрвөх чадваргүй банкууд нэлээд байдаг. Хөрөнгө оруулагчид  нь Монголд хөрөнгө оруулахдаа банкуудын балансыг сайтар нягтлах хэрэгтэй. Учир нь зарим тохиолдолд өөрсдийн хөрөнгө-эрсдлийн харьцааг үнэн зөв гэсэн ойлголт төрүүлэхээр бодит байдлаас хэт өсгөж хөөрөгдсөн байх талтай” гэсэн байна.

Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн 13 арилжааны банкаас Хаан, Худалдаа хөгжлийн банк (ХХБ), Хас, Голомт гэсэн дөрвөн томоохон, тогтолцооны хувьд ач холбогдолтой банкны дийлэнх хувийг Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Эдгээр нь нийлээд банкны хөрөнгийн 80 хувийг буюу ойролцоогоор 10.1 тэрбум ам.доллар (2020 оны гуравдугаар  сарын байдлаар) хамтран эзэмшдэг.

Түүнчлэн Олон улсын санхүүгийн корпораци нь Хас, Хаан банканд, Голдман Сакс ХХБ-нд хувьцаа эзэмшдэг. Монголын арилжааны банкууд дахь чанаргүй зээл 2019 оны арванхоёрдугаар сард дунджаар 9.9 хувьтай байсан нь 2018 оны арванхоёрдугаар  сараас 10.4 хувиар  буурчээ.

Ковид-19 цар тахалтай холбогдуулан хэрэглэгчийн зээлийн болон моргейжийн төлбөрийг хойшлуулахыг зөвшөөрсөн шийдвэр нь банкны салбарт зээлийн төлбөр хойшлуулахтай холбоотой нэмэлт эрсдлийг бий болгож болзошгүй юм. Монгол Улсын Төв банк болох Монголбанк нь банкны үйл ажиллагааг зохицуулдаг.

Монгол Улс 2019 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар орсон нь корреспондент банкны үйлчилгээнд хамрагдахад төвөгтэй болж, зардал, хугацааг нэмэгдүүлжээ. Засгийн газар FATF-ийн хоригийг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил гаргасан" гэжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
namsrai(43.242.243.108) 2020 оны 09 сарын 22

Bankuudad dandaa erh medeltnuudiin shahaanii mudakuud erunhiilegch zahiral bolj bgaa n uls orong suirliin umnu hurgej bn! Naad zah n waliutiin hanshiig sanaatai huurguud undesnii temdegt tugrug uu haygdal tsaasnii hemjeend hurgeed bgaa n ilt haragdaj bn !

0  |  0
Top