Францын нээлттэй тэмцээнээс 5 тамирчин коронавирусээр хасагдлаа

2020 оны 09 сарын 21

Өнөөдөр Парист теннисийн Их Дуулга цувралын нэг болох Францын нээлттэй тэмцээн эхлэж байна.

Оролцох тамирчдаас коронавирусний шинжилгээ авч байгаа бөгөөд одоогийн байдлаар дөрвөн тамирчин хариу нь эерэг гарчээ. Узбекистаны Денис Истомин, Испанийн Бернабе Сапата-Миральес, Сербийн Пежа Крштин, Америкийн Эрнесто Эскобедо нар халдвартай нь тогтоогдсон тул тэмцээнээс хасагдаж, долоо хоногийн тусгаарлалтад орох болсон байна. Боснийн теннисчин Дамир Жумхурын дасгалжуулагч халдвартай гарсан тул мөн тэмцээнд оролцох боломжгүй болсон байна.

Испанийн Marca-д бичсэнээр нийт 900 шинжилгээ хийснээс 10 орчим тамирчин халдвартай гарсан гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top