Б.Буджаргал 125 км замыг ХАМГИЙН БОГИНО хугацаанд туулж, АВАРГА боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21


Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ.

Өчигдөр (2020.09.20) болсон тус тэмцээн нь “Ургах нарнаас шингэх наран хүртэл” гэсэн нэртэй тэмцээн ба Б.Буджаргал 125 км замыг туулж, тэргүүн байрт шалгарчээ.

Манай тамирчин хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зай туулсан, хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээрээ мөн тэргүүлж, дөрвөн тусгай шагнал хүртжээ.

Тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд хүрэлцэн ирж, Монголын тамирчнаа дэмжин, баяр хүргэсэн байна.
 


Холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргалын хувьд хагас жилийн хугацаанд Тайланд улсад олон өдрийн цуврал уралдаан, тэмцээнд бэлтгэн, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм. 

Түүний хувьд “Ковид-19” халдвар гарч, олон сар гадаадад саатсаны улмаас дасгалжуулагч, бариач, зөвлөхүүдтэйгээ хамтарч ажиллах боломжгүй болж, санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулсан ч Дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилгоор хэт холын зайн гүйлтийн олон өдрийн цувралд оролцох зорилго тавин, бэлтгэлээ базаасаар байна.

Б.Буджаргал 2020 оны сүүлээр АНУ-д болох зургаан өдөр зургаан шөнийн болон 10 өдөр, 10 шөнийн гүйлтэд оролцож, энэ төрөлд Дэлхийн аварга болсон амжилтаа бататгахын зэрэгцээ Дэлхийн дээд амжилтыг тогтоохыг зорьж байгаа юм.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amjilt (69.253.43.151) 2020 оны 09 сарын 22

Shaakhaitai uralddag uym uu neg saikhan puuz baival iluu bishbuu

0  |  0
Голомт(66.181.161.51) 2020 оны 09 сарын 22

Дэлхийн 4удаагийн аварга болсон байна шүү дээ төр засаг ийм л хүмүүсээ энэ үед нь шагнаж урамшуулж байвал цаашдаа залуу хүмүүсийн урам зориг орж том амжилтууд гаргана даа бас үе тэнгийн залуус нь өрсөлдөгч залуучууд Монголд зөндөө л байгаа байх. Ирээдүйн залууст гэрэл гэгээ харагдаж байнаа

1  |  0
Зочин(66.181.161.115) 2020 оны 09 сарын 22

Ийм тэмцээнийг кинон дээрээс л хардаг байсандаа, хөгжингүй ороны хүмүүс л чадаж байна гэж боддог байж.Харин монголынхоо нэр хүндийг өргөж яваа Буджаргалдаа баяр хүргэе.Монгол орон хөгжиж явааг харуулж байна, монгол хүний гень ямар вэ гэдгийг, ямар агуу түүхтэй вэ гэдгийг ч сануулан баталсаар байгаад бахархалтай байна.

1  |  0
Зочин(202.126.89.156) 2020 оны 09 сарын 22

Монголын нэрийг дэлхийд цуурайтуулаад л ганц дайчин ганцаардахгүй гээд яваад байдаг улс орон яам н ер н юу хийж байдаг амь-тангууд сууж байна даа ..өшөө олон амжилт хүсэн ерөөе ...илүү илүү илүү шүү чи

2  |  0
Ариунаа(192.82.76.158) 2020 оны 09 сарын 22

ЭНэ эцэж цуцашгүй залууг үнэхээр их дэмжиж байна. Спортыг ялангуяа хөнгөн атлетик сонирхогчид, мэргэжлийн тамирчид, Мөнгөн атлетикийн холбоо, яам нь дэмжээсэй. Гавьяат тамирчин цол өгмөөр л санагдах юм.

2  |  0
Urnaa(202.9.40.174) 2020 оны 09 сарын 22

Gaihaltai

2  |  0
Top