Арваннэгдүгээр сараас БҮХ ЭМИЙН САН хөнгөлөлттэй үнээр эм худалдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2020.09.21) эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.

Эрүүл мэндийн яам 2020-2024 онд Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ажлуудаас дараах зүйлсийг онцлов. 
 

  • Иргэн бүрээ жилд нэг удаа зайлшгүй үзлэг, шинжилгээнд хамруулдаг болох ажлыг эхлүүлсэн
     
  • цахим цогц тогтолцоог нэвтрүүлж, хүнд суртлыг халах ажил эхэлсэн
     
  • Таван дүүрэгт яаралтай түргэн тусламжийн төвийг ажиллуулна
     
  • Эмнэлгүүд үзсэн, эмчилсэн хүний тоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ
     
  • Хөнгөлөлттэй эмүүдийг бүх эмийн сангуудаар арваннэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ.


Ковид-19
 

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварыг дотооддоо алдахгүй байх, дотроо алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авч, хохирол багатайгаар даван туулах вэ гэсэн зарчим барьж байгаа. Дотооддоо алдах эрсдлийг багасгахын тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байна. ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг арванхоёрдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймгийн лабораториудыг өргөтгөнө. ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмэгдүүлсэн гэх зэрэг мэдээллийг ЭМЯ-наас өглөө. 

Цаашид Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг (Мэдрэлийн тасаг), нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нийт 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.4.248.66) 2020 оны 09 сарын 21

Ашгүй дээ. Тэтгэврийн хөгшид амрах нь. Ер нь нэрээр нь гэрийн ойр эмийн сангаасаа авахаар шууд системд нь оруулчих хэрэгтэй.\nОдоо чинь компютерийн эрин биз дээ.

0  |  0
Top