ОБЕГ: Наймдугаар сарын шилдэг алба хаагчид

2020 оны 09 сарын 21

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүр шилдэг алба хаагчдыг шалгаруулж байна.

Наймдугаар сарын “Офицер бүрэлдэхүүн”-ий шилдэг алба хаагчаар Баянхонгор сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Т.Цэрэндорж, “Ахлагч бүрэлдэхүүн”-ээс Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, дэд ахлагч У.Дашдэлэг, “Үйлчилгээний ажилтан”-аар Онцгой байдлын газрын тогооч З.Бямбажав нар шалгарлаа гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top