Маргаашнаас “Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 20

Нийслэлийн Боловсролын газрын судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд энэ сарын 21-нээс "Сургуулийн автобус" үйлчилж эхэлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй юм. Дээрх 35 чиглэлд нийт 40 автобус үйлчлэх бөгөөд зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зорчих юм.

Сургуулийн автобусны чиглэлүүдийг доорх зургаас харна уу.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top