“KING TUG” Н.Төгсцогт тулаанд 100 хувь бэлэн

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 19

Ц.Энхтүвшин, “ Таван цагариг”


Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж байсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт өнөөдөр (2020.09.19) АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд Барбадосын” Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалдах билээ.

Хэдхэн цагийн өмнө “title eliminator” буюу хэн ялсан нь WBC холбооны 57,2 кг жинд дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрх авах тун чухал тулаанд оролцох хоёр боксчин жингээ үзүүллээ.

Манай Төгсөөтэй тулалдах К.Брийди нь энэ жил 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд “Soldier” (Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан, одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм.

Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу манай Н.Төгсцогтоос жижиг биетэй, чац бага тамирчин байна.

“Цэрэг” АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.

Энэ оройны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас ( Төгсцогт-Брийди нар баримжаалбал 19:00 цагаас орчимд рингэнд гарна) шууд дамжуулан үзүүлэх юм.

Монголын цагаар бол есдүгээр сарын 20-ны өглөөний 9 цагаас шууд дамжуулалт эхэлнэ гэсэн үг. Тулааны шууд дамжуулалтыг Монголын үзэгчид Юнивишнийн Unilive88 сувгаар болон LookTV шууд дамжуулалтын сувгаар үзэж болох ажээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(99.70.235.30) 2020 оны 09 сарын 20

Үнэн хэлж байна энд үлбэгэр гавьтай цохилтгүй хөдөлгөөн муухан байсан шүү өмнөхөөс

0  |  0
(66.181.188.190) 2020 оны 09 сарын 19

Amjilt

0  |  0
zzzzzzzzz(5.70.201.45) 2020 оны 09 сарын 19

Har tamhi huuhen moriitei togloomond orchihson biye tooson amitan bolson tegeed naiziigaa hurtel bi l boxchin gesen shig huh nyats boltol zodson bsn shd.Sur zar bolj toglohdoo ih doojoogui toglodog yum bnlee

0  |  0
Усан нүдэт(103.212.119.143) 2020 оны 09 сарын 19

Хожигдож алав даа Төгсөө минь, сүүлийн үеийн 2-3 тоглолтонд хүчтэй гэх юм юу ч харагпахагүй л байгаа шүү, нэг л үлбэгэр сул

1  |  1
Усан нүдэт(103.212.119.143) 2020 оны 09 сарын 19

Хожигдож алав даа Төгсөө минь, сүүлийн үеийн 2-3 тоглолтонд хүчтэй гэх юм юу ч харагпахагүй л байгаа шүү, нэг л үлбэгэр сул

1  |  0
Top