Ш.Адьшаа: Ирэх оны төсөвт тэжээлийн аж ахуйг хөгжүүлэх талаар тусгах санал хүргүүлж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тэжээлийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Ерөнхий сайдад санал хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр баруун бүсийн аймгуудад ган зуд нүүрлэх аюул тулгарч байна. Ган зудын эрсдэлээс гарахын тулд хамгийн түрүүнд өвс тэжээлийн хангамжийн асуудал байгаа. Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгууд манай улсын өвс тэжээлийн суурь бааз болж байна. Гэвч тус суурь баазуудад өвс тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом нэмэгдсэн” гэлээ.

Өнгөрсөн онд хатааж шахсан 25 кг өвс Дорнод, Сүхбаатар аймагт 2500 төгрөг байжээ. Тэгвэл энэ жил хатааж шахсан 18 кг өвс хөдөө орон нутагт 5000-6000, Улаанбаатар хотод 11-12 мянган төгрөг болон нэмэгдсэн. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Засгийн газар энэ байдалд дүгнэлт хийж, малчид, мал аж ахуй эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалах ёстой. Үүний тулд өвс тэжээлийн хангамжийг сайжруулахын тулд импортоор өвс тэжээл оруулж ирэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Дотооддоо өвс тэжээлийн аж ахуй хөгжүүлэх шаардлага байна” гэж онцоллоо.

Тэрбээр “2021 оны улсын төсөвт ядаж Баяннуурын тэжээлийн аж ахуйн 6000 га газрын услалтын системийг сайжруулах өртөг зардлыг тавьж өгч, эрсдэлээс гарах шаардлагатай байна, энэхүү санал хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.72.242.139) 2020 оны 09 сарын 19

Адьшаа гишүүн маш сайн ажиллаж байнаа...

0  |  0
Мөнхжаргал(66.181.190.57) 2020 оны 09 сарын 18

Зөв

0  |  0
Адьшаад(202.55.188.37) 2020 оны 09 сарын 18

Үндсэн хуулийн нэмэлт. өөрчлөлтийг сайн уншаад ойлгож аваачээ хуульч Адьшаа минь. Ийм агуулгатай асуулга тавьж болохгүй болсондоо. Мэдтүгэй

0  |  0
Top