Охидын биеийг үнэлдэг БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ баривчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Эрүүгийн цагдаагийн албанаас цахимаар зуучилж, бусдын биеийг үнэлүүлдэг бүлэг этгээдийг илрүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсад биеэ үнэлэх садар самуун сурталчлах хориотой. Сүүлийн үед саун массаж ажиллуулах, цахим хэлбэрээр зуучлах зэргээр охид, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлэх байдал газар авсаар байна.

Эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 29 холбогдогчтой, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг илрүүлжээ. 

Нийт 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй охид байсан гэв. Жишээ нь, Эрдэнэт хотоос ирсэн насанд хүрээгүй гурван охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж, цахим хаягаар зуучилдаг байсан. Мөн Б гэх этгээд бусадтай бүлэглэн хэд хэдэн эмэгтэйг хээр авч яваад зодож, биеийг нь үнэлүүлсэн тохиолдол гарсан байна.

Тухайн этгээд насанд хүрээгүй охидыг цахим хаягаар нь олзолж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ.

Сүүлийн үед садар самуун сурталчилсан бичлэг тавих, бүсгүйчүүд өөрийн биеийн аль нэг хэсгийг гаргасан зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсныг олзолж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэмт хэрэг хэд хэд илэрсэн байна. 

Тухайлбал, өчигдөр /2020.09.18/ Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас ийм төрлийн нийт 28 цахим хаягийг хаалгах хүсэлт хүргүүлжээ. 

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг ихээр гардаг Дэн буудлуудад шалгалт хийж, 42 буудлын үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг холбогдох газарт нь хүргүүлсэнн байна. 

Охид, хөвгүүд гар утсаараа бичлэг хийх, түүнийг олон нийтийн сүлжээнд байршуулах, эсвэл алдах, өөрсдөө түүндээ дарамтлуулах тохиолдол олон гарч байгаа учир эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.24) 2020 оны 09 сарын 20

нууцлах зүйлгүй хэрэгтэнг нэр нүүр царайг олны өмнө ил болго.

0  |  0
зочин(103.9.90.98) 2020 оны 11 сарын 26

энэ нөхдүүдээс мөн их хэрэг гарна даа. Сураггүй алга болсон охидын асуудал эдгээр нөхдүүдтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй шүү\n

1  |  0
Top