Наоми Осака Roland Garros-т оролцохгүй

2020 оны 09 сарын 18

Японы теннисчин Наоми Осака энэ жилийн Францын нээлттэй тэмцээнд (Roland Garros) эрүүл мэндийн шалтгаанаар оролцохгүй гэдгээ зарлалаа.

Наоми твиттер хуудсаараа дамжуулан “Харамсалтай нь энэ жил би Францын нээлттэй тэмцээнд оролцож чадахгүй боллоо. Гэмтэл минь эдгээгүй байгаа тул тэмцээнд бэлтгэх цаг гарсангүй” гэж мэдэгдсэн байна.

Осака энэ сарын 13-нд Америкийн нээлттэй тэмцээнд (US Open) түрүүлж, дэлхийн чанааны 3-т бичигдсэн билээ.

Roland Garros тэмцээн энэ сарын 21-нээс аравдугаар сарын 11 хүртэл явагдана. Урьдчилсан шатны тоглолтууд үзэгчгүй явагдах бол үндсэн тэмцээнийг өдөрт 5000 хүн үзэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top