Хонг Конг-Улаанбаатарын тусгай нислэгээр 226 иргэн ирлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:37 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудал, Баянбайгаль зочид буудалд тусгаарлах аж. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top