Л.Наранбаатар: Би АН-аас хоёр удаа хөөгдсөн

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга асан Л.Наранбаатар энэ сарын 15-ны өдөр МАН-д элссэн. Тэрбээр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс намын батламжаа гардаж авсан юм.

Намаа сольсон шалтгаанаа тэрбээр "Намайг АН-аас гараад МАН-д элслээ гэж буруу ярьж бна. Би АН-ын коммунист даргаас хоёр удаа хөөгдсөн. З.Энхболдыг шүүмжилж нэг, Х.Баттулгыг шүүмжилж бас нэг удаа хөөгдсөн" хэмээн цахим хуудаснаа бичжээ. 

Л.Наранбаатар нь АН-д байхдаа тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж, шийтгүүлж байсан удаатай. Мөн Эрдэнэс Тавантолгойн ногдол ашиг олгох талаар нэлээд идэвхтэй дуу хоолойгоо өргөдөг нэгэн юм.

Сануулахад, тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн ч СЕХ бүртгэхээс татгалзсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top