Уханьд сүүлийн найман сард анх удаа ОЛОН УЛСЫН НИСЛЭГ буулаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Коронавирусний голомт болоод байсан БНХАУ-ын Ухань хот сүүлийн найман сард анх удаа олон улсын нислэг хүлээн авлаа гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.

Өмнөд Солонгосын “T'Way Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц Ухань хотын “Тяньхэ” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Сөүл-Ухань-Сөүл чиглэлийн нислэгийг долоо хоногт нэг удаа үйлдэх гэнэ.
CCTV телевизийн мэдээлснээр, тус нислэгээр Уханьд ирсэн 60 зорчигчийг тусгай эмнэлэгт 14 хоногийн тусгаарлалтад оруулах аж.

Одоогийн байдлаар “Тяньхэ” нисэх онгоцны буудал 73 чиглэлийн дотоодын нислэгээ сэргээгээд байгаа бөгөөд хоногт 500 орчим нислэг үйлддэг байна.

Коронавирусний цар тахлын улмаас Ухань хот өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас эхлэн бүрэн тусгаарлагдаж, хорио цээрийн хатуу дэглэм тогтоож байсан билээ. Халдварын тархалт буурсантай холбогдуулан Хятадын эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас эхлэн Хубэй мужид зорчих хөдөлгөөнийг нээсэн бол дөрөвдүгээр сарын эхээр 76 хоног үргэлжилсэн хатуу хөл хорионы дэглэмийг сулруулж, Ухань хоттой тээврийн харилцаа холбоог хэсэгчлэн сэргээсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top