Дараах 35 чиглэлд хүүхдийн автобус ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үйлчилнэ

2020 оны 09 сарын 17

Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн оржээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 захирамжийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад болон хотын алслагдсан дүүргийн нийт 31 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобусаар ирэх даваа гаригаас буюу есдүгээр сарын 21-нээс үнэ төлбөргүй үйлчилж эхлэх гэж байна. 

Мөн нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус" үйлчилгээнд гарч, сурагчдад үйлчлэх ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top