“Клипперс” Док Риверсийг халахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

НБА лигийн Өрнө бүсийн хагас шигшээн цувралд 3-1 тэргүүлж байсан Клипперс баг Денверт гурав дараалан ялагдаж, плей-оффоос хасагдсан нь спортын ертөнцийн гол мэдээ болоод байна.

Док Риверс плей-оффын цувралд 3-1 ялж яваад гурван удаа ялагдсан НБА-гийн түүхэн дэх цорын ганц дасгалжуулагч болсон. Гэвч тус багаас дасгалжуулагч Док Риверсийг халахгүй гэж Yahoo Sports мэдээллээ. Мөн Кавай Ленард зөвхөн түүний удирдлага дор тоглоно гэж мэдэгдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Док Риверс Денверт ялагдсаныхаа дараа “Энэ улирал манай багаас их зүйл хүлээж байсан. Харин бид энэ итгэлийг хариулж чадсангүй. Би дасгалжуулагч тул бүх бурууг хүлээж байна” гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top