КОВИД-19 | Энэтхэгт хоногт 97 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Энэтхэгт хоногт коронавирусний халдварын 97894 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 5.118253 болжээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойш тус улсад хоногт хамгийн олон хүн өвчилж байгаа тохиолдол юм.

“The Times of India”-д мэдээлснээр халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа Энэтхэгт хоногт 1132 хүн “COVID-19”-ийн халдвараар нас баржээ. Нийт нас баралтын тоо 83198 болсон байна.

Цар тахал эхэлснээс хойш Энэтхэгт дөрвөн сая хүн эдгэрчээ.

Энэтхэг улс Оросоос жилд 300 сая тун “Спутник V” вакцин авахаар гэрээ хийсэн байна.

“Спутник-V” вакцин нь өнгөрсөн зургаадугаар болон долоодугаар сард хоёр цуврал клиник туршилтыг давсан. Туршилтад 18-60 насны эрүүл чийрэг 38 хүн оролцжээ. Тэдний бүгдийнх нь цусанд коронавирусний эсрэг биет үүссэн байна.

 

Top