ТӨВ АЙМАГ энэ жил 326.978 тонн ургац хурааж авна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Аймгийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар Борнуур, Баянчандмань сумдад ажиллаж, ургац хураалт, хадлан бэлтгэлийн ажлын явцтай танилцлаа. Атрын дөрөвдүгээр аяны гарааны жил буюу 2020 онд Төв аймагчууд нийт 120.348 га талбайд тариалалт хийж, 326 мянган тонн ургац хураан авах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Төв аймаг 2020 онд үр тариа 67.437 га, төмс 10.916 га, хүнсний ногоо 1.636 га, тэжээлийн ургамал 24.995 га, тосны ургамал 17.212 га нийт 123.583 га талбайд тариалалт эрхэлсэн бөгөөд урьдчилсан блансаар үр тариа 87.964 тонн, төмс 155.950 тонн, хүнсний ногоо 22.758 тонн, тэжээлийн ургамал 51.843 тонн, тосны ургамал 8.463 тонн нийт 326.978 тонн ургац хурааж авах төлөвтэй байна.

Соёлын яамнаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Соёлын цаг” нөлөөллийн аян Төв аймагт өрнөж байгаа. Аяны хүрээнд "Монгол туургатан" театрын уран бүтээлчид 27 сумандаа аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил ид явагдаж байгаатай холбогдуулан уран бүтээлчид тариан талбайд зочлон урлагийн тоглолт хийж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top