БТСХ Үндэсний паралимпийн хороотой хамтран ажиллана

2020 оны 09 сарын 17

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенц, Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний паралимпийн хороо, Монголын тусгай олимпийн хороо, Монголын Дифлимпийн хороод хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 

Санамж бичиг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, урам дэм өгөх, бие бялдрыг эрүүлжүүлэх, нийгмийн харилцаанд оролцуулах, тэдний эрхийн талаар нийгэмд таниулах үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд спортоор хичээллэж, спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцох, бие бялдраа хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Бидний хамтын ажиллагаа нягт байх нь чухал ач холбогдолтой бөгөөд хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
 

Дашрамд дуулгахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спортын ордон” байгуулахаар ойрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top