Чөлөөт бөх: Залуучуудын ДАШТ цуцлагдлаа

2020 оны 09 сарын 17

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх хороо цахимаар хуралдаж, 10 дугаар сарын сүүлээр Финланд улсын Тампере хотноо зохион байгуулахаар товлогдсон U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцлахаар шийдвэрлэв.

Гүйцэтгэх хорооноос 11, 12 дугаар саруудад календарьчилсан хуваарьт орсон олон улсын тэмцээнүүдийг хэвээр үлдээхээр тохиролцсон боловч тэмцээний зохион байгуулагчид оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс ариун цэврийн нөхцлийг чанд хэрэгжүүлэх ёстой гэв. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо дээрх асуудлуудыг дахин хянан үзэх болно.

12 дугаар сарын дундуур Белград хотноо зохиогдохоор төлөвлөсөн насанд хүрэгчид, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар шийд гараагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top