Трамп: Миний бүрэн эрхийн хугацаанд хамгийн хэцүү нь цар тахал байлаа

2020 оны 09 сарын 17

АНУ коронавирусний эсрэг вакцинаа ирэх аравдугаар сард гаргах төлөвлөгөөтэй байна. Тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп “Бид аравдугаар сард вакцинжуулалтаа эхэлж чадна гэж би бодож байна. Вакциныг гаргаж авсан даруйд үүнийг эхэлнэ. Аравдугаар сарын дундуур юмуу үүнээс жаахан хойно вакцин гаргана гэж бодож байна” гэж хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ.

Трампын хэлснээр АНУ вакцин гаргаж авахад маш ойрхон байгаа аж.

Тэрбээр мөн коронавирусний цар тахал түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн хүнд үе боллоо гэжээ.

АНУ-д өнөөдрийн байдлаар /2020.09.17/ коронавирусний халдвараар нийт 6.643409 хүн өвчилж, 196410 хүн нас бараад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top