ӨНӨӨДӨР: Эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг танилцуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

09:00 цагт 

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гурван талт санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болно. Утас 96764547

09:00-12:30 цагт 

  • Блью Скай зочид буудлын Даймонд танхимд Нээлттэй нийгэм форум, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт 

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд дулааны байгууламж, захирагчийн ажлын алба, Тавантолгой компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа зарим асуудлаар мэдээлнэ. Утас 11-325044

11:00 цагт 

  • Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Дэлхийн банкны СТГ, МCS Плаза, 4 давхар. Утас 9977858

11:30 цагт 

  • Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. /Улсын Драмын эрдмийн театрын зүүн хойд талд/ Утас 88087678, 91110416

12:00 цагт 

  • ХСҮТ-ийн "Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх" үйл ажиллагаа болно. Утас 88108953

14:00 цагт 

  • Монголын Банкны холбооны байранд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хөнгөлөлттэй зээлийн талаар хэвлэлийн бага хурал  болно.
  • Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ийн Эмерит профессор Э.Равданы “Орчин цагийн хэл шинжлэл” таван боть номын нээлтийн ёслол МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно. Утас 99140791 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top