ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрлэг лугаа учирна

2020 оны 09 сарын 17

Намрын тэргүүн хөх бичин сар, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2020.9.17, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 30
  • Наран ургах шингэх: 6.32-19.01
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мухар сүсэг(103.57.94.114) 2020 оны 09 сарын 17

Эрлэгтэй уулзах хүсэлтэй хүмүүс өнөөдөр үсээ засуулаарай .Уулзах үeдээ зургаа авхуулчуул сайн байна.

0  |  0
99999(103.20.152.50) 2020 оны 09 сарын 17

Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой......ИНГЭЖ БИЧДЭГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ......

0  |  0
Top