[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Аз жаргалтай амьдрах энгийн ДӨРВӨН арга

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Заримдаа бид шалтгаангүйгээр түгшиж, гутарч, сэтгэл санаа тогтворгүй болдог. Үүнээс болоод аз жаргалгүй болж, ажил, амьдралын эрч хүчээ алдах нь ч бий. Тэгвэл эдгээр өөрчлөлт нь дааврын тэнцвэр алдагдсанаас шалтгаалж байх магадлалтай. Хүний дааврын тэнцвэр алдагдах олон шалтгаан бий. Тэгвэл та амьдралдаа эдгээр энгийн зүйлийг баримталснаар дээрх асуудлыг шийдэж болно.


  • Өдөрт 30-аас багагүй минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зориулж, хоол хүнсэндээ ургамлын гаралтай хүнсийг түлхүү хэрэглэ.

 

  • Хөл нүцгэн алх. Энэ нь стресс үүсгэдэг кортизол дааврын хэмжээг бууруулж, нойргүйдлийг арилгана. Учир нь хөлийн улны нэг инч бүрт 1300 мэдрэлийн төгсгөл байдаг. Мөн ногоо, зүлэг, элс, хайрган дээр хөл нүцгэн алхсанаар биедээ байгалийн энергийг шингээж, эрүүл мэндээ сайжруулах боломжтой.

 

  • Ямар нэг сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээ. Автсан бол өдөрт хоёр удаа, 15-20 минут амьсгалын дасгал хийгээрэй. Ингэснээр стрессийн дааврыг бууруулах боломжтой.

 

  • Өндөг ид. Дааврын эрүүл мэндээ сайжруулахын тулд та хоол хүнсэндээ өдөрт доод тал нь 20-30 гр уураг хэрэглэх хэрэгтэй. Уургийн агууламж өндөртэй хоол хүнс дотроос өндөг хамгийн тэжээллэгт тооцогддог. Тиймээс өндгийг өдөр бүр идсэнээр өлссөн мэдрэмж төрүүлдэг инсулин болон грелин даавруудын түвшинг бууруулахад тустай байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top