ОЛОН ӨНГӨ: Маскаа яах вэ!?

2020 оны 09 сарын 17

Коронавирусний цар тахал 2020 оныг тэр чигт нь “атгалаа”. Хэдийгээр олон сая хүн өвчилж дэлхий нийтийг сандаргасан ч манай улсын хувьд гарз хохирол багатай өнгөрлөө. Гарз хохирол гэдэгт зөвхөн хүнийг оруулсан юм шүү. Газрын хэвлийн баялгаа гадагш нь гаргах дээр тогтдог эдийн засагтай, цөөхөн хүн амтай Монгол орны хувьд хүн хамгийн чухал байх нь гарцаагүй. Тиймээс л Засгийн газрын хилээ хааж, экспортоо бууруулан байж гаргасан амжилтыг нь магтахаас аргагүй юм.

Саяхан Засгийн газрын хуралдаанаар дотооддоо цар тахал алдаагүй учраас үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, сургууль цэцэрлэгийн хичээлийг чөлөөлж байна. Нэгэнт дотооддоо өвчин алдаагүй болохоор энэ шийдвэрийг сайшаах хүн олон бий. Харин дотооддоо хэвийн горимд шилжсэн гэхээр нийтээрээ маскаа хоёр цаг тутамд сольж, гарч орохдоо гараа ариутгасан хэвээр байх уу гэдэг асуулт үүсэж байгаа юм.

Сонгуулиас хойш маск зүүх нь бараг ор нэрийн төдий ажил болсон. Гэхдээ л “соёлын ялгаа”-ны хэмжигдэхүүн болж үлдчихээд байгаа. Ийм үед “Нэгэнт дотоодод өвчин тархаагүй болохоор нарийн дэглэм барих шаардлагатай, эсвэл шаардлагагүй” гэдгээ шууд зарлачихмаар байна. Эсвэл хувь хүний асуудал гээд тайлбарлаад өнгөрсөн ч болно. Тэгэхгүй болохоор зүүхээр сүржигнэсэн, зүүхгүй болохоор танхайрсан болчих гээд тун ч заримдаг байдалтай байна шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oldoh(182.160.35.108) 2020 оны 09 сарын 17

olon niitiin gazart zuuh ni zovoo. Covid 19 tusdaggui ymaa gehed amisgaliin zamaar haldvarladag haniad tomuunii ue ehellee shuu dee!

0  |  0
Top