АЙЛЧЛАЛ | БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийх айлчлалаа албан ёсоор өндөрлөж, Улаанбаатарын цагаар 13:30 цагт “Буянт-Ухаа” нисэх буудлаас хөөрчээ.

Тэрбээр айлчлалынхаа эхэнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Энхтайвантай уулзаж хэд, хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Үүнээс онцолбол Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч зэрэг төмөр замын гурван боомт нээхээр тохиролцож, ноот бичиг солилцжээ.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр өглөө Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж хоёр талын худалдаа, эдийн засгийн ажиллагааг улам баяжуулж, худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх тухай санал солилцсон юм.

Харин дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр Өвөр Монголд өрнөж буй асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хамгийн сүүлд 2018 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж байсан билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2020 оны 09 сарын 16

yu bolood ongorob ? doo

0  |  0
Эрдэнэ(139.5.216.245) 2020 оны 09 сарын 16

жонхуугийн ам нь чихэндээ хүрэхнээ гөл шаасан алга хавсарч мөргөөд хэмсөг нгэ тэр нь тэнийгээд

0  |  0
Зочин(202.55.188.42) 2020 оны 09 сарын 20

Та нараас хэдэн сая дахин илүү нөлөөг Хятад улс Монголд үзүүлдэг юм шүү дээ. Идэж ууж байгаа, өмсөж зүүж байгаа, эдлэж хэрглэж байгаа бүхэн чинь хаанаас ирж байгааг мэдэх үү? Сүүлийн 30 жилд хамгийн хүнд үед хамгийн түрүүнд өмнөд хөрш л гар сунгаж бидэнд туслаж байсан. Монгол улсыг Хятад сөнөөхгүй. Харин монгол хүн л өөрсдөө улсаа дампууруулна.

1  |  2
хн(77.38.148.28) 2020 оны 09 сарын 16

Хар хятадын түйрэнг буцаах ном оршвой.\nПагва Жамбал нагву ла чанцал лоо.\nЖанаг миха анба жод.\nЖанаг тамжад минтүн дог.\nЖанаг гову жодвар жэд.\nЖанаг тамжад сорог за жод.\nЖанаг гову түрдү жүр.\nЖанаг нин за дарвар сол.\nЖанаг жорзүв тамжад дог.\nНоджэд жанаг садвар сол.\nЖанаг гову гордү сол.\nНодвий жанаг лагвар зод.\nНүрва нүрдүү дүлдүү лог.\nОнжий лайжы брай вүү ян.\nЧогсүм дагвар жинжий лов.\nНинжий сэмжий талвар лог.\nНамший чойжий енсүү дол.\nЖолвий принлай малүй дүв.\nСанжай данба дарваа дан.\nДанзин гүцээ данба дан.\nДагжаг бонлов хоржай жий.\nСамба чойшин дүвжүр жиг.\n\nУрд зүгийн хорлолыг дарах болтуга

0  |  0
хн(77.38.148.28) 2020 оны 09 сарын 16

хуний эрхийг уландаа гишгэгч, дарангуйлагч, алуурчин хятад сенеесэй

0  |  0
Top