Мэжик Жонсон “Клипперс”-ийг дооглов

2020 оны 09 сарын 16

НБА-гийн домог, Алдрын танхимын гишүүн Мэжик Жонсон өнөөдөр өглөө болсон Лос-Анжелес Клипперс багийн ялагдлын талаар хэд хэдэн удаа жиргэлээ.

Шидэт Жонсон юуны өмнө “Лос-Анжелес хотод Лейкерс үргэлж дийлэх болно” гэж бичсэн.

Дараа нь “Клипперс дахиад л бахардлаа. Тэд 2015 онд Хьюстонд, өнөөдөр Денверт уналаа. Наггетсийн Жамал Мюррей,  Йокич хоёр 56 оноо авсан бол Пол Жорж, Кавай Ленард хоёр нийлээд дөнгөж 24 оноо авлаа” гэж тавласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top