Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ирэх 7 хоногт ОХУ-д албан ёсны  айлчлал хийхээр төлөвлөжээ. Гэхдээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалтай холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 14 хоног тусгаарлагдах ёстой. Тусгаарлалтын хугацаа дуусахаас өмнө ОХУ-д хийх айлчлал эхэлж байгаа тул Оросын тал зөвшөөрлвөл тусгаарлалтын хоногийг дуусгалгүйгээр ГХ-ны сайд Н.Энхтайван айлчлалаа зохион байгуулах юм байна.

Энэхүү айлчлал нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин холбогдох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийн талаар ярилцаж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(139.5.216.245) 2020 оны 09 сарын 16

хужаа ах нь түргэн оч гэсиин байшаа биз

0  |  0
Zochin(103.26.194.156) 2020 оны 09 сарын 16

Энэ хүн халдварын голомтоос ирсэн хүнтэй 1-р хавьтал болчоод 21-н хоногийн тусгаарлалтанд орж шинжилгээ хийлгэж халдваргүйгээ нотлоод дараагын айлчлалдаа явдаггүй юмуу?\n

3  |  0
Top