Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд хэдэн томилгоо хийсэн байна. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар хурандаа Д.Ганхуягийг жинхэлжээ. Түүнийг өнгөрөгч наймдугаар сард Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байв.
Д.Ганхуягийн хувьд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэрбээр нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )