КОВИД-19 | ОХУ-д хоногт 5529 хүн өвчилжээ

2020 оны 09 сарын 16

Дэлхийн 216 оронд бүртгэгдсэн коронавирусний халдвараар нийт 29.4 сая гаруй хүн өвчилж, 933 мянган хүн нас бараад байна.

Халдварын тоогоороо АНУ 6.612789 өвчлөлтэйгөөр тэргүүлж байгаа бол хоёрт Энэтхэг улс 4.930236 халдвартайгаар, гуравт Бразил улс 4.382263 тохиолдолтойгоор жагсжээ. Энэтхэг, Бразил улс ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тус улсад хоногт 60-90 мянган тохиолдол бүртгэгдэж байгаа бол Бразилд хоногт 36 мянга гаруй хүн өвчилжээ. Нас баралт 1113 бүртгэгдсэн байна.

Тэгвэл Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 113-аар нэмэгдэж, нийт 22504-д хүрчээ. Шинээр илэрсэн 113 тохиолдлын найм нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 19310 (+432) иргэн эдгэрсэн бол 367 иргэн нас баржээ. Тус улсад тусгаарлалтад 2000 гаруй иргэн байгаа аж.

Харин хойд хөрш ОХУ-д хоногт 5529 хүн коронавирусний халдвараар өвчилж, 150 хүн нас баржээ.

 

Top