ШУУД: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 233 мянган хүн шинээр халдвар авчээ

2020 оны 09 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.09.16-ны 11:00 цаг/

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 233 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 34 мянгаар буурч, нас баралт ижил түвшинд байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 522 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

ШУУД:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top