СУДАЛГАА | АНУ-д өнгөрсөн оны сүүлээр коронавирус дэгдсэн

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд хийсэн шинжилгээгээр 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн тархсан болох нь тогтоогджээ.

АНУ-д коронавирусний анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сард бүртгэгдсэн юм. Тухайн өвчтөн БНХАУ-ын Ухань хотод зорчсон өгүүлэмжтэй байсан билээ.

Судалгааны дүнг харвал коронавирусний халдвар бидний мэдэж байгаагаас ч өмнө дэлхий даяар тархсан байх магадлалтай аж.

Түүнчлэн АНУ-д халдвар буурахгүй эргээд өсөх хандлагатай байгаа тулд нийт халдвар авагсдын тоо нэмэгдэнэ гэдгийг судлаачид анхааруулж байна.

АНУ-ын зарим мужууд хөл хорио, өндөржүүлсэн байдлын дэглэмээ сулруулах хандлагатай байгаа тул сулруулахаа түр азнаж, иргэддээ халдвар хамгааллын журмаа ягштал мөрдүүлэхийг уриалжээ.


Эх сурвалж: CNN

Top