NBA: Майами Хит цувралд тэргүүлж эхэллээ

2020 оны 09 сарын 16

Өнөөдөр өглөө НБА лигийн Дорно бүсийн финалын эхний тоглолт Киссимид “Эйч-Пи Филд Хаус” ордонд явагдаж, Майами баг Бостоныг овертаймд 117:114 харьцаатай яллаа.

Майами багаас 29 оноо авсан Горан Драгич, 22 оноотой Жей Краудер нар гол үүрэг гүйцэтгэлээ. Бостоноос Жейсон Тейтум 30 оноо, 14 самбараар дабл-дабл хийсэн ч багаа ялалтад хүргэж чадсангүй.

Финалын цувралд Майами 1-0 тэргүүлж эхэлсэн бөгөөд багууд түрүүлж 4 ялсан нь лигийн финалд шалгарах юм. Дараагийн тоглолт энэ сарын 18-нд болно.

Бостон – Майами 114:117 OT (26:18, 29:37, 28:16, 23:35, 8:11)

HP Field House

Бостон: Тейтум (30 + 14 сам), Смарт (26), Уокер (19 + 6 дам), Браун (17), Тайс (4) – гараа; Уонамейкер (11 + 6 дам + 5 тас), Г. Уильямс (3), Р. Уильямс (2), Ожелей (2).

Майами: Драгич (29 + 7 сам), Краудер (22), Батлер (20), Адебайо (18 + 9 дам), Робинсон (6) – гараа; Хирро (12 + 11 сам + 9 дам), Олиник (4), Игудала (3), Нанн (3), Жонс (0).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top