Дагестан дасгалжуулагч коронавирусээр нас баржээ

2020 оны 09 сарын 16

ОХУ-ын чөлөөт бөхийн Гавьяат дасгалжуулагч Эседуллах Шахмарданов энэ сарын 15-нд нас барлаа.

Эседуллах Шахмарданов саяхан Дагестаны Ахты тосгонд болсон хуриманд уригдаж, зочилжээ. Ёслолын дараа Махачкала хотод эргэж ирэхдээ халуурч, бие нь муудсан тул эмнэлэгт үзүүлсэн байна. Түүнийг коронавирусний халдвар туссаныг тогтоон, шуурхай эмчилж эхэлсэн ч ахмад дасгалжуулагчийн бие дийлсэнгүй.  

Эседуллах Азизович өнгөрсөн жил 70 насныхаа ойг тэмдэглэсэн ч Дагестаны их сургуульд багшлан, чөлөөт бөхийн багийг удирдаж байв.

Түүнийг Өмнөд Америкт сайн мэднэ. Эседуллах Азизович Колумб улсад олимпын гурван цикл ажилласан. Түүний шавь Жаклин Рентерия олимпын хошой хүрэл медальтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top