ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 09 сарын 16

Өнөөдөр 2020.09.16. Энэ оны 260 дахь өдөр бөгөөд он дуусахад 106 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 31 минутад мандлаа. 19 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө -1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр. Улс орнуудаас Папуа Шинэ Гвинейд Тусгаар тогтнолын, Малайзад Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Микки Рурк, илбэчин Дэвид Копперфильд, жүжигчин Женнифер Тилли, дуучин Ричард Маркс, Ник Жонас зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1959: Францын Ерөнхийлөгч Шарль де Голль Алжирын ард иргэдэд Францаас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг санал болгожээ.

1975: Папуа Шинэ Гвиней Австралиас тусгаар тогтнов.

1983: Жүжигчин Арнольд Шварценеггер Америкийн иргэншил авчээ.

1987: Озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколыг баталсан байна.

1998: “Парисын дахь эхийн сүм” мюзикл гарчээ.

Өнөөдөр үс засуулвал сүлд тэнэж одно гэжээ.

Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн бол нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход таагүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top