Соёл, урлагийн газрыг Ц.Нацагдолгор удирдана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар сэтгэл судлалын ухааны доктор Цэнд-Аюушийн Нацагдолгор томилогдон ажилдаа орсон билээ.

Тэрбээр МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч хэмээх улс төрийн болон төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хашиж байсан юм.

Ц.Нацагдолгор нь УИХ-ын Тамгын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны газрын дарга, Төрийн банкны газрын захирал, Дэлхийн банкны төслүүдийн удирдагч, хувийн хэвшилд их, дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ховын тулам (139.5.219.210) 2020 оны 09 сарын 15

Дарваан ам шигээ хов ярьж хүн муулдаг бузар авгай

0  |  0
Top