Хоёр дахь бөх ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ зөвшөөрлөө

Д.Тамир | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрч, допингийн шинжилгээ өгсөн 16 бөхийн гурваас нь хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл ил болсон. Хэдийгээр шинжилгээний дүнг албан ёсоор зарлаагүй байгаа ч нэр дурдагдсан бөхчүүд эхнээсээ шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч буйгаа өөрсдөө мэдэгдээд байна. 

Тухайлбал, Н.Батсуурь аварга өчигдөр (2020.09.14) мэдээлэл хийж, өөрийнх нь шинжилгээний хариу эерэг гарсныг хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан. Гэхдээ тэрбээр "Предизин" гэх зүрхний эмийг зориудаар уугаагүй. Гаднаас миний биед орж ирсэн гэж үзэж байгаа. Энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж хардаж байгаа гэдгээ онцолсон. 

Тэгвэл түүний мэдэгдлийн араас Улсын арслан Р.Пүрэвдагва мөн л шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, хүлцэл эрлээ.

Тодруулбал, арслан Р.Пүрэвдагва Paparatsi.mn сайтад тайлбар өгч, “Бөх сонирхогчид намайг мэдэх байх. Би Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслалгүй хийж ирсэн. Сүүлийн 2-3 жилд хөлний бэртэл сэдэрсэн. Барилдаж байгаа хүн үүнийгээ нуух, хаах зүйл байсан. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Үүнээс болсон юм шиг байна. 100 жилийн ой болох гэж байгаа энэ торгон агшинд зуунд нэрээ мөнхлөх боломжийг алдаж байгаадаа сэтгэл дундуур байна. Би санаатай хэрэглэх хүн биш. Ер нь залуучууд, бөхчүүд минь хайнга, болгоомжгүй байдлаас болж ийм асуудалд холбогдож байна. Бөхчүүд рүү хандсан допингийн талаарх нарийн мэдээлэл үнэхээр дутмаг байдаг. Бид дур сонирхлоороо л барилдаж байгаа. Бидэнд хандсан сургалт, семинар алга. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөхөөр яадгийн(66.181.190.67) 2020 оны 09 сарын 16

Батсуурь хүн хоолонд нь хийсэн байх маягийн юм ярина лээ. Энэ хэдэн бөх бик биенээ ингээд хорлоод байдаг юм бол боливол таарна энэ бөх гэдэг юмыг.

0  |  0
zochin(99.203.14.223) 2020 оны 09 сарын 16

sdanuudiin barildah erhiig n hasval taarna.Ard tumnii hair daaj amidarmaar yum.

0  |  0
768(31.10.164.75) 2020 оны 09 сарын 16

Oyunbold maan tsagaadsan uu?.puu pai geed bsan humuus uursduu.biy biydee ataarhaad huneer hoolond n nuutsaar hiilgechdeg ch yum biluu.

0  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 09 сарын 16

Batsuuri, Oyunbold,Purevdagva nariin erhiig 3 jileer has.

0  |  0
уншигч(165.225.102.55) 2020 оны 09 сарын 15

Энэ бөхчүүд бичиш үсэгт ёр нь маруухан тэгээд л алдлаа гээл байна даа

1  |  0
Эрдэнэ(64.119.26.224) 2020 оны 09 сарын 15

дадаа бусдаас бурууг хайна өчнөөн мөнгөтэй юм байж өөрөө уншаад ойлгодоггүй юм бол мэддэг хүнд нь жоохон мөнгө өгөөд мэдчиж болно

0  |  0
А(202.179.26.17) 2020 оны 09 сарын 15

Хэдэн жилийн өмнө бөхийн өргөөнд сургалт хийхэд 3 бөх ирсэн гэдэг

0  |  0
ы(202.70.34.98) 2020 оны 09 сарын 15

2 мундаг залуу.

0  |  1
Top